15080. Өдрөөс өдөрт

1 Өдрөөс өдөрт өнгөрөх мөч бүрт би
Өндөр сорилт даах хүчийг олдог
Эцгийн мэргэн бэлгэнд найдах тул, би
Эргэлзэн зовох хэрэг байхгүй
Хязгааргүй нинжин сэтгэлт Тэр бидэнд
Хамгийн сайн зүйл өдөр бүр өгдөг
Хайраар өгдөг зовлон ба аз жаргал
Хөдөлмөрийн хамт энх ба амралт.

2 Өдөр бүр Эзэн миний дэргэд байж
Өнгөрөх цаг бүрт энэрч байдаг
Зөвлөх ба Хүч нэртэй Тэр, санаа минь
Зовох бүрт хамт байж, урам өгдөг
Өөрийн хүүхэд ба үнэт зүйлсээ Тэр
Өөрт хамгаална гэж амлалт авсан
“Чиний амьдрах хоног дуусах хүртэл
Чамд хангалттай хүч бий” гэж амлав.

3 Өө, Эзэн таны амлалтад найдна,
Өөрийн минь бэрхшээл бүрт ирж туслаач
Таны ариун үгний итгэлийн амт
Тайтгаралыг гээж орхихгүйн тулд
Эзэн минь, хүнд хэцүүг туулахад минь
Эцэг бүгдийг өгдөг шиг туслаач
Таны амласан нутагт хүрч очтол
Танд хандаж өдөр бүрийг туулна аа.

Text Information
First Line: Өдрөөс өдөрт өнгөрөх мөч бүрт би
Title: Өдрөөс өдөрт
Swedish Title: Blott en dag, ett ögonblick i sänder
Author: Karolina W. Sandell-Berg
Translator: Unknown
Meter: 10.9.10.9 D
Language: Mongolian
Copyright: Public Domain
Tune Information
Name: BLOTT EN DAG
Composer: Oskar Ahnfelt (1872)
Meter: 10.9.10.9 D
Key: E♭ Major
Copyright: Public Domain



Media
Adobe Acrobat image: PDF
MIDI file: MIDI
Noteworthy Composer score: Noteworthy Composer Score
More media are available on the tune authority page.

Suggestions or corrections? Contact us